Төдий..

Хаалганы цаана хэн зогсож байгааг мэдрэх төдий

Цагийн зүү хэдийн тоог зааж байгааг харах төдий

Чиний хуруу бас уруул хэрхэн чичрэх төдий

Хурцхан гэрэо нүд гялбуулан асаад унтрах төдий...

 

Ямархан нэгэн зүйл...

Сэтгэлээс түрэн гарах ямархан нэгэн аязын утга

Нуруугаар хатган зүрхийг минь сүлбээд гарсан зүүний дуу

Хашгирах сөхөөгүй уруулаа цусдах тэсвэр шаналал

Урсах төдий дотогш нэвчих ширхэг нулимс...

 

Үзэн ядах нь...
-Үзэн ядалт хаанаас гардгийг мэдэх үү?
-Уур хилэн?..
-Үгүйдээ найз минь би уурлаагүй байна..
Тэгвэл? гэж асуух хэрэггүйээ.. Учир нь би юу ч мэдэхгүй..


"Үзэн ядах нь..." цааш унших »
Би лав биш...

Хэнхэн нэгний сэтгэлийг татах гэж

Хээнцэрлэн гангалах би мөнсөн бил үү

Хэзээ ч юм дахин таарах үгүйгээ ч мэдэхгүй

Хязгааргүй хүсэмжлэх сэтгэл минийх бил үү...

Хүсэл...

Бяцхан охины томоогүй харц

Харвасан одны үлдээсэн мөр

Харанхуй ойд нарийхан жим

Ээжийн дуу, утсан амь....

Гуниг нэмэх..

Гуниг нэмэх бороог би яаалтай

Гундуухан яваа сэтгэлээ би яаалтай

Хацрыг минь илбэх салхийг би яаалтай

Хажууд минь эзгүй чамайг би яаалтай...

 

Цэцэгс шиг...
Олон олон ягаан цэцэгс дунд зогсоод Гартаа цагаахан цэцгийн олон дэлбээг атгаад Өөдөөс минь сөрөх дулаахан салхинаа Дэлбээ бүрээ нь цацан шидэхүйд
"Цэцэгс шиг..." цааш унших »
Зогсоод...
Олон давхар байшин Олон өнгийн цонхтой Цонх бүрийн цаана Цэнхэртэх нууцлаг дүрс...
"Зогсоод..." цааш унших »
Ганц гуйлт
Хэн нэгний өмнө чангаар дуул гэвэл Хамаагүй ээ, би чангаас чанга дуулъя Хэн нэгний өмнө шүлэглэн найрагла гэвэл Хамаагүй ээ, би уяртал шүлэглэе
"Ганц гуйлт" цааш унших »
Маргааш
Өчигдөр би амь тэмцэн байснаа саналаа Өрөвдмөөр харагдаж Өвдөг дээрээ сөхрөн унасан...
"Маргааш" цааш унших »
Худлаа
Хэлсэн үгийг чинь худлаа гэдгийг мэдсээр байж Худлаа инээсээр янзгүйхэн суух би худал Хуурамч инээмсэглэлээ анзаарах сөхөөгүй чамд уцаарлах бодол...
"Худлаа" цааш унших »
Амь тавих цаг
Он цаг хором мөч бүхнийг гартаа атгаад Атга дүүрэн цагаа өлмий доороо гишгилээд Уур хилэн, гомдол хорслоо шингээн байж Цаг хугацаа, тиймээ, туунийг би дэвслэнэ
"Амь тавих цаг" цааш унших »
Чи байсан бол гэх үү...
Хуруугаа санаандгүй зүсчихээд Яагаад ч юм бэ уйлсангүй Хэнд ч эрхлэх хувьгүй болхоор Цусыг боогоод базчихлаа
"Чи байсан бол гэх үү..." цааш унших »
Хамт л байвал болоо гэж үү...
Ээж "баяртай" гэж хэлсэнгүй гарчихлаа. Магадгүй миний хэлэхийг сонсоогүй байлгүй. Халитхан ийм зүйл бодоод гэр цэвэрлэх ажилдаа ороотхов. Тоос шороо бүрийг юу ч гүй болтол арчин зогсох би. Амандаа дуу аялан толины урд талын тавиурыг арчин зогсоод сая л нэг л биш байгааг анзаарах шиг...
"Хамт л байвал болоо гэж үү..." цааш унших »
4 мөрт №3
Чадахгүй! Болохгүй! Хүсэхгүй байна би!
Чарлаж шүлсээ үсчүүлхийг хүсэхгүй
Чимээгүй, дуугүй надаас зүгээр холд
Чиний тайлбар бүр зүрхийг минь зүсдэг...
4 мөрт№2
Хав харанхуй шөнийн тэнгэрт
Хамгаас тод ганцхан од байжээ
Харин одоо харуулдан зогсоход
Хайртай чиний минь од байсан бололтой
Аниргүй тэнгэрт анивчхаа байжээ....
4 мөрт№1
Зүрхэнд чинь цохилох хөг аялгуу
Сэтгэлд чинь анивчих гэрэл гэгээ
Зэмлэл бас хорсолгүй миний хайр
Сэмхэн сэвтсээр толбо л үлдлээ...
Юу ч гэж нэрлэмээр юм.....
Нулимс урсаад л, урсаад л, урсаад л....Хөшиггүй өрөөнд цонх руу гөлрөн сууна. Гадаа харанхуй болсон тул баар цэнгээний газрууд гэрэлээр анивчин эхэлжээ. 5 давхруудын цонхнууд шар цэнхэрээр холилдоно...Хүн аргаа бархаараа бурханд найдан залбирдаг. Тэр тэдний нэг...
"Юу ч гэж нэрлэмээр юм....." цааш унших »
Алчихаж...
Би алхаад л байсан байхгүй юу
Тэр онгорхой том хаалга руу
Бидний тэмтчин байсан урт хар хонгилыг
Тэндээс гийгүүлэх гэрэл сарниулж байсан шиг...
"Алчихаж..." цааш унших »
Би үхэхээрээ...
Би үхнэ...
Би үхэхээрээ мөрөөдөл болно
Хэн нэгний жаргалтай мөрөөдөл
Сайн сайхан амьдрал
Дэндүү ихдсэн бялуурал...
"Би үхэхээрээ..." цааш унших »
(Нийт: 34)